АН-ын удирдлагууд АН-ын Онц их хурлаар тус намын даргыг батламжилсан тогтоолыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр АН-ын ЕНБДарга Л.Гантөмөр:
- Бид намын их хурал дээр М.Тулгат даргыг АН-ын дэд даргаар ажиллахыг урьсан. Одоо ч урьж байна. АН-ынхаа төлөө ажил хийгээч ээ гэж байгаа юм. УИХ-ын 2024 оны сонгууль удахгүй болох нь. Сонгуульд бэлдэх хугацааны маань тал нь алга болчихлоо. Үлдсэн хугацаанд бид МАН-аас 2,3 дахин хурдтай, уртай, стратегитай ажиллахгүй бол Монголд нэг намын дарангуйлал тогтох нь. Тиймээс дарга нарыг амбицаа татаад нэгдээд ажиллаач гэж хүсэж байна. АН-д дарга болохыг хүсдэг хүмүүсийн амбицийг шингээх цаг алга. Ном журмаараа явсан АН-ын Их хурлыг битгий харлуулаач гэж уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна