Сэрэмжлүүлэг: Таван залуу бүлэглэж, 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ

Админ
2021/11/17

Өсвөр насны болон насанд хүрсэн таван залуу 13 настай охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ. 

Гэмт этгээдүүдийн нэг нь охинтой цахим сүлжээгээр танилцсан байна. Хэрэг гардаг өдөр охиныг сургуулийнх нь гаднаас авч явжээ. Тухайн үед гэмт этгээд охины гар утсыг авчихсан тул арга буюу нэгнийх нь гэрт очсон байна. Улмаар залуус охинд согтууруулах ундаа уухыг шаардаж, "уусан цагт чинь эндээс явуулна" гэх зэргээр дарамтанд оруулж, хүчирхийлжээ. 

Хэрэг гарсны дараа хохирогч охин өөрөө хүүхдийн түргэн тусламжийн 108 дугаарт залгаж хэргийн талаар мэдэгджээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг цаг алдалгүй хэргийн газраас баривчилсан боловч маргааш нь суллажээ.

Түүнчлэн уг хэргийг гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дараа буюу дөнгөж өчигдөр мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна. 

 Эх сурвалжийн мэдээлснээр хэргийг шалгах ажиллагаа удаашралтай байгаад хохирогчийн ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж. Учир нь хохирогч охины сэтгэл санаа хүнд, амиа хорлох оролдлого хийсээр байгаа гэнэ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.112
    2021/11/21

    Ээжжэээ ямар адгуус нар вэ эцэг эхчүүд ангийн багш нийгмийн ажилтан нар өсвөр насны охидбг маш сайн ажиглаж хараа хяналттай баылгамаар бнаа охидоо хамгаалцгаая хаырлацгаая

    Хариулах
  • 103.212.118.172
    2021/11/18

    Tanihgui huntei yah gj tsahimaar taniltsdag ym, tgd tanihgui hun dagaad yvj l bdag,

    Хариулах
    • 66.181.167.166
      2021/11/18

      hamgiin turuund hohirogchiig victim shame hj bdag yaatsan setgehuitei mal ve!