ЭМЯ: 777 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

Админ
2021/11/18

Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 777 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 571, орон нутагт 206 тохиолдол бүртгэгджээ.

Халдварын улмаас 10 хүн нас барсан бөгөөд 0-20 насны нэг, 21-40 насны хоёр, 41-60 насны хоёр, 61-80 насны дөрвөн хүн, 80-аас дээш насны нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр өөд болсон байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

  • Хөнгөн-3759
  • Хүндэвтэр-4210
  • Хүнд-1157
  • Нэн хүнд-205

Сүүлийн 24 цагийн байдлаар 9331 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1846 нь хүүхэд, 409 нь жирэмсэн эх байгаа ажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна