АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст энэ оны эхний 10 сард 289 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 21 (7.8%)-ээр ихэсжээ.
Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 22 (11.6%)-оор, хахууль авах гэмт хэрэг 5 (8.9%)-аар, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 4 (5.0 дахин)-өөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Харин энэ оны 10 дугаар сард 39 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 1 (2.5%)-ээр буурахад хахууль өгөх гэмт хэрэг 3 (60.0%)-аар буурсан нь голлон нөлөөлсөн гэж гэж ҮСХ-ноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна