Нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл сургалтыг танхим руу шилжүүлнэ

Админ
2021/11/24

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЭМЯ-ны сайд С.Энхболд ковид19 халдварын тархалтын талаар мэдээлэл өглөө. 

С.Энхболд: 

- Европын улсуудад болон хөрш орнуудад халдварын тархалт нэмэгдэж, эрүүл  мэндийн байгууллагуудад ачаалал үүсээд байна. Эдгээр улсуудад вакцины 1,2 дугаар тунгийн хамрагдалт 30 хувиас бага байгаа нь нас баралт нэмэгдүүлж байна. 

БНХАУ-д нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлж байна. Ингэхдээ нэмэлт тунгаа холимог хэлбэрээр тариулахыг ард иргэддээ уриалсан. Дархлаа сэргээх тунг хийснээр халдварын тархалт буурч байгаа нь олон улсын судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал, Израиль халдварын тохиолдол 80 хувь,  Их Британи улсад 10 хувиар буурсан. 60 дээш насныхны халдвар авах тохиолдол, эрүүл мэндийн байгууллагын мнэлгийн орны ачаалал буурсан. 

Манай улсад 9-10 дугаар сард халдварын давлагаа эхэлнэ гэж тооцоолсны дагуу наймдугаар сараас эхлээд гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Одоогоор зорилтот бүлгийн 589 мянган хүн буюу 28 хувь нь вакцин хийлгэсэн байна. 

Хэрэв 50 хувьд хүрвэл шар түвшинд шилжинэ. Өдөрт 10 мянгаас дээш хүн вакцинд хамрагдаж байна. 18-40 насныхан идэвхгүй байгаа учир эрчимжүүлэх зорилгоор их сургуулиудад явуулын баг ажиллуулж эхэлсэн. Хэрэв зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тунг хийлгэвэл хичээлийг 100 хувь танхимаар оруулна. Мөн 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна