"Өмнө нь вакциндаа хамрагдаагүй иргэд богино хугацаанд хүндэрч амь нас нь эрсдэж байсан"

Админ
2021/11/24

Улсын III төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний их эмч Уугантуяа:

Сүүлийн хоёр жил ковидоор өвчлөөд хүндэрсэн өвчтнүүдтэй ажилласан. Улаан бүсэд ажиллаж байхдаа би ковидын халдвар авсан. Тухайн үед би вакцины хоёр тунд хамрагдсан байсан. Вакцин хийлгэсэн тулдаа харьцангуй хүндрэл багатай даван тууллаа. Би одоо улаан бүсэд ажиллаж байгаа. Дөнгөж сая улаан бүсээс гарч ирлээ. Өмнө нь орж байхад нөхцөл байдал маш хүнд, иргэд вакциндаа хамрагдаагүйгээс болоод богино хугацаанд хүндэрч амь нас эрсдэх хүндрэлүүд гарч байсан.

Одоогийн байдлаар вакцинд хамрагдсан хүмүүс маань харьцангуй хүндрэл багатай ч суурь эмгэг нь хүндрэх эрсдэлтэй ирж байна. Хүндэрч байгаа эмчлүүлэгчид маань ихэвчлэн өндөр настай, архаг суурь эмгэгтэй, эсвэл вакцинд хамрагдаагүй, хамрагдсан ч вакциныхаа тунг гүйцэд хийлгээгүй байна. Тиймээс та бүхнийг вакциндаа идэвхтэй хамрагдаж, өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулалгүй гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдраасай гэж эмч хүний зүгээс хүсэж байна.

Та бүхэн вакцинд хамрагдсанаар 1-рт халдвар авах эрсдэл буурна, 2-рт халдвар авсан ч хүндрэх эрсдэл багасна. Иймээс та бүхэн вакциндаа бүрэн хамрагдаж, өөрийгөө болон хайртай гэр бүлээ эрүүл энх, эсэн мэнд авч явахын төлөө хамтдаа тэмцэцгээе.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна