Говь-Алтай аймгийн Засаг дарга “Алтайн хүдэр” ХХК-д шаардлага хүргүүлжээ

Админ
2021/11/25

 Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Алтайн хүдэр” ХХК-д албан шаардлага хүргүүлжээ. 

 Шаардлагад:

-2014 оны гэрээг 2021 оны 12 дугаар сарын 10-ны дотор дүгнэх

-Нийгмийн хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулах

-Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгах  ажлуудыг үүссэн нөхцөл байдалтай холбон тодотгох 

-2022-2023 онд 163 км замыг бүрэн барьж ашиглалтанд оруулах

-Цээл сумыг иж бүрэн дэд бүтцэд холбох

-“Шинэ Цээл” арга хэмжээг дуусгах 

-Алтай сумыг өндөр хүчдэлтэй холбох

Уг шаардлагыг биелүүлээгүй, хамтарч ажиллах талаар тодорхой арга хэмжээ аваагүй тохиолдолд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дараагийн шатны зохицуулалтыг хэрэгжүүлж, улмаар уурхай ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагат уламжлан, тээвэрлэлт, үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээ авахыг албан бичигт онцгойлон анхааруулсан байна.

Учир нь  Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах Таяннуурын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий 13527А, 15377А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтайн хүдэр” ХХК 2014 онд аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулжээ. 

Гэвч тус компани нь гэрээний үүргээ биелүүлэх, орон нутагтай хамтран ажиллах талаар нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, малчид, иргэдээс удаа дараа ирж буй шаардлага, гомдол, саналыг үл ойшоож, аргацаах байдлаар өдийг хүрчээ. 

Иймд 15 жил орон нутагт үйл ажиллагаа явуулж буй "Алтайн Хүдэр" ХХК-д  нийгмийн хариуцлагаа  ухамсарлаж, гэрээний хэрэгжилтийг хангахыг ийнхүү шаардсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна