БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчдын амралтын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр цэцэрлэгийг энэ сарын 10-наас ирэх 2 дугаар сарын 3-ныг хүртэл цахимд шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа.
Тэрбээр "Сурагчдын амралтын наашлуулахгүй. Харин томууны дэгдэлт, коронавирусний шинэ хувилбарын эрсдэл байгаа учир 2 дугаар сарын 3-ныг хүртэл амраахаар төлөвлөж байна.
Оюутнуудыг 12 дугаар сарын 10-ныг хүртэл 3 дахь тундаа хамруулна. 1 дүгээр сарын 10-ныг хүртэл зарим хичээлийн шалгалтыг цахимаар авна. Танхимаар авах шалгалтуудыг 2 дугаар сарын 1-нээс авахаар төлөвлөсөн.
Цэцэрлэгийн 4-5 настнуудыг 12 дугаар сарын 10-наас 2 дугаар сарын 3-ныг хүртэл танхимын бус сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Эцсийн шийдвэр ирэх даваа гарагт гарна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна