Л.Оюун-Эрдэнэ: Алтанбулаг-Замын Үүд чиглэлийн хос төмөр зам барьж хүчин чадлыг нь 2 дахин нэмэгдүүлнэ

Админ
2021/12/06

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Монгол Ардын намын 30 дахь Их хурал дээр тавьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээс...

Нэг. Боомтын сэргэлт 

Бид боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах шаардлага байна. 

Одоогийн  байдал: 

Монгол Улсад авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомт байна. Гэвч эдгээр боомтын нэвтрүүлэх чадвар, дэд бүтэц харилцан адилгүйгээс хэтэрсэн ачаалал үүсч байна. Одоогийн байдлаар авто замаар 7,  төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогджээ. Боомтын логистикийн хүчин чадлын индексээр дэлхийн 160 улсаас 130-т орж байгаа нь тааруухан үзүүлэлт юм. 

Экпортын 70%  Замын-Үүд, Гашуунсухайт, импортын 92% нь Алтанбулаг, Замын-Үүд боомтоор дамжин өнгөрч байна. 

Хэрхэн өөрчлөх вэ ? /Шинэ сэргэлтийн бодлого/

Төмөр зам: 

  • Боомтуудын нэвтрэх чадварыг олон улсын түвшинд хүргэх цогц шинэчлэл хийж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулах ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ.

 • Үндэсний 5600 орчим км үндэсний төмөр замын сүлжээ байгуулна. Үүний хүрээнд дараах Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбоно. 

• УБТЗ ХНН-ийн Алтанбулаг-Замын Үүд чиглэлийн хос төмөр зам барьж хүчин чадлыг нь 2 дахин нэмэгдүүлнэ.

Автозам: 

Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт боомтуудыг автозамаар холбоно. 

• Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдны зам барина. 

Агаарын зам: 

Агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, Шинэ нисэх онгоцны буудлыг Ази-Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрөх төв болгон өргөжүүлнэ.  

• Карго тээврийг хөгжүүлэн аялал жуулчлал болон экспортын шинэ боломж нээнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна