МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Монгол Ардын намын 30 дахь Их хурал дээр тавьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээс...
Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлт
Бид импортлогчоос экспортлогч болж, шинжлэх ухаан, мэдлэгт суурилсан эдийн засагтай аж үйлдвэржсэн улс болно.
Одоогийн байдал:
Монгол Улсын эдийн засаг нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг цөөн тооны уул уурхайн түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байгаа нь эдийн засгийн олон тулгуур бүрэлдэх бололцоог боомилж байна. Бид аж үйлдвэрийн бодлогоо алдснаас болж, байгалийн баялагийнхаа 90%-ийг нэмүү өртөг шингээлгүй хямд үнээр гаргадаг атлаа дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүйгээс боловсруулсан бүтээгдэхүүнийхээ 90%-ийг импортоор авч байна. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.
Хэрхэн өөрчлөх вэ? /Шинэ сэргэлтийн бодлого/
Түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг байгуулна
• Таван толгойн нүүрс баяжуулах үйлдвэр
• Алтанширээт аж үйлдвэрийн парк
• Эрдэнэтийн зэсийн баяжмал хайлуулах үйдлвэр
• Дарханы арьс шир боловсруулах цогцолбор
• Дархан, Сэлэнгийн бүсийн гангийн үйлдвэр
• Ховдын Агро болон үйлдвэрлэл технологийн парк
• Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтыг дуусгана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна