МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас зохион байгуулж буй “EXECUTIVE SUMMIT 2021” хэлэлцүүлэг хоёр дахь жилдээ буюу маргааш Шангри-Ла зочид буудалд болох гэж байна. Энэ удаагийн “EXECUTIVE SUMMIT 2021” хэлэлцүүлэг “Их сэргэлт” санаачилгыг онцолж буй.
Хэлэлцүүлгийн эхэнд Бидний хүч буюу аливаа хүндрэл, хямралыг хэрхэн хамтын хүчээр давах тухай” Нью-Йоркийн их сургуулийн профессор Жэй Ван Бавелийн хамгийн сүүлийн үеийн судалгааг танилцуулах юм. Уг хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын гишүүн болон бусад компаниудын 200 гүйцэтгэх дээд удирдлагууд оролцохоор бүртгүүлсэн бөгөөд бүртгэл одоогоор 80 хувьтай байна.
Хэлэлцүүлэг, сургалт нь Танхимаас зорьж буй 1000 чадварлаг CEO 1000 амжилттай компанийг бий болгох зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа юм. “EXECUTIVE SUMMIT 2021” арга хэмжээний үеэр дараах дэд хэлэлцүүлгүүд үргэлжлэх бөгөөд үүний нэг нь Гүйцэтгэх захирлуудын хэлэлцүүлэг.
Үүгээр Тогтвортой хөгжлийн стратегид төвлөрөх нь, Үүлэн технологи руу шилжих, Зорилготой удирдах, Маргаашийн авьяасыг торниулах нь, Хурдтай сэргэх нь зэрэг агуулгын хүрээнд тус хэлэлцүүлэг болно. Дараагийн хэлэлцүүлэг нь Санхүү хариуцсан захирлууд болон Хүний нөөц хариуцсан захирлуудын хэлэлцүүлэг байх юм.
Хэлэлцүүлэг болгон өөр өөрсдийн онцлогт нийцсэн асуудлыг хөндөж байгаагаараа онцлог. Тухайлбал, Хүний нөөц хариуцсан захирлуудын хэлэлцүүлгийн үеэр Ажил амьдралын тэнцвэрт байдал, Шинэ эринд авьяасыг удирдах нь зэрэг сонирхолтой сэдвээр ярилцахаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна