МАН-ын 30 дахь Их хурал "Улаанбаатар палас"-т хоёр өдөр болж өндөрлөсөн бол өнөөдөр Бага хурал нь Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Хуралдаанаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлж, Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонголоо.
Тэрбээр ийнхүү МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрөв дэх удаагаа сонгогдож байна. МАН-ын 30 дахь Их хурлын дараа Бага хурлын гишүүдээ сонгосон бөгөөд өнөөдөр ийнхүү анхдугаар хуралдаанаа хийсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна