УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг энэ сарын 29-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд хийхээр УИХ-ын дарга захирамж гаргасныг цуцалжээ.
Тодруулбал, Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотойгоор УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг арванхоёрдугаар сарын 29-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга гаргаад байсан. Гэтэл өвлийн улиралд гишүүдийн аюулгүй байдал болон УОК-ын өгсөн чиглэлийн дагуу олон хүн нэг дор цуглуулахгүй гэсэн үүднээс уг шийдвэрийг цуцласан байна. Маргааш УИХ-ын дарга захирамжаа өөрчлөн гаргахаар болжээ. Харин хүндэтгэлийн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулах юм байна.
УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна