Шатахууны литр тутмын үнийг өнөөдөр 10:00 цагт нэгдсэн байдлаар нэмжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнээс тодруулахад "АИ-92 шатахууны литр тутмын үнийг 20 төгрөг, АИ-95 шатахууныг 50 төгрөгөөр нэмсэн нь үнэн. Сүүлчийн гурван долоо хоногт газрын тосны үнэ нэмэгдсэн. Зургаан сарын дундаж үнээр шатахууны үнийг тооцож гаргаж байгаа. Тиймээс өмнөх сарын шатахуун тээвэрлэлтийн үнэд өөрчлөлт орж, шатахууны үнэ нэмэгдсэн. Одоогоор улсын хэмжээнд 124635 тонн, Улаанбаатар хотод 66913 тонн буюу 23 хоногийн шатахууны нөөц байна. Өдөр бүр шатахуун татаж байгаа” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна