Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Монгол, Францын хөдөө аж ахуйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагджээ.
Уулзалтыг монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, францын талаас Хүнс, хөдөө аж ахуйн яамны Европ, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга ноён Фредерик Ламберт нар тус тус даргалж, хоёр орны Элчин сайд нар болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд хөдөө аж ахуй, хүнсний салбар дахь өнөөгийн байдал, баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хоёр талын төсөл хөтөлбөрийн явцыг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэл, боломжуудын талаар санал солилцсон байна. Тухайлбал,
Түүнчлэн энэ оны эхний хагаст Франц Улс Европын холбооны Зөвлөлийг даргалж байгаатай холбогдуулан Францын Засгийн газраас олгож байсан “Хүнсний тусламжийн сан”-ийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд Европын холбооноос дэмжлэг хүсэх боломжийг эрэлхийлж хамтран ажиллах нь. Ингээд яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг цахим хэлбэрээр ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцжээ.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсээр дотоодын хэрэглээгээ хангах хараат бус байдлыг бий болгох, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтуудад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллахаа онцлон тэмдэглэсэн байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү францын талаас хоёр орны хөдөө аж ахуйн салбарт тавьж буй дээрх зорилтууд нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт хөдөө аж ахуйн салбарыг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилттой нийцэж байгааг онцолжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна