Монголын эрс тэс уур амьсгалтай ,өвлийн тэсгэм хүйтэнд бяцхан уулчин охин 12 настай Эрхэмбаатарын Цэцүүгэн охин Уулчдын босго хэмээх Хан Хэнтийн нурууны "Асралт"хайрхан ууландаа бараалхаад иржээ.
Тэрбээр ээжтэйгээ 5 жил тууштай явган алхалтаар хичээллэж, үе тэнгийн найзууддаа зөв эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх,хөдөлгөөн ямар чухал болохыг үлгэрлэн харуулахыг хичээж яваа охин юм.
Өвөл нь харзанд орж, зун нь голын хөвөөнд малчин ахуйд зусаж, биеэ чийрэгжүүлж, амралтын өдрүүддээ алхалтаа хийхийн завсар сонирхолтой аялал хийдэг Цэцүүлэн охин 25 метрийн өндөр байгалийн хадны авиралт, 50м хадны буулт, өндрийн нислэг болох Уулын шүхрийн нислэгийг жилийн 4 улиралд 9настайгаасаа хийж эхэлжээ.
Мөн "Тоомтын агуйн 80 м өндөр хаданд авирч, газрын гадаргаас 40 метрийн өндөрт байрладаг агуй дахь савлуураар савлуурдсан гэх мэт олон 2 сонирхолтой,адал явдалт аялал хийсэн байна.
Бас нэг шандас сорьсон сонирхолтой аялал алхалт нь 4 хайрхандаа 1 өдөр бараалхах алхалт. 10 настайдаа ээжтэйгээ хоёулаа энэ алхалтаа хийсэн тэрбээр өглөө эртлэн босож нар мандахыг Баянзүрх хайрханаасаа харж цааш явж Цэцээ гүн 17км алхаж, 3 дахь хайрхан Сонгино хайрхандаа бараалхаад сүүлийн хайрхан Чингэлтэй хайрхандаа гарч орой 22:30 минутад аялал алхалтаа дуусгаж байжээ.
"Түүний бяцхан дүү ч эгчтэйгээ явган алхалт 3 наснаасаа хийж Богд уулын ноён оргил Цэцээ гүнд/17км/ хэдэн алхалт хийж,уулын шүхэр,ганц зорчигчтой онгоцоор хүртэл ниссэн.
Мөн өвөл харзанд орж ,зун нь голын усанд сэлдэг .
ХҮҮХДҮҮДЭЭ БАГААС НЬ ЧИЙРЭГЖҮҮЛЖ ,ЗӨВ ДАДАЛ ЗУРШИЛД ЧИГЛҮҮЛЖ,ӨӨРӨӨ БИЕЭРЭЭ ҮЛГЭРЛЭЖ,ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ СУУЛГАЖ зөв өсгөж, хүмүүжүүлэхийг хичээж яваа ээжид нь баяр хүргэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна