Утаатай тэмцэж чадаагүй унхиагүй албатуудад хариуцлага тооцлоо

Админ
2022/01/17

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том нүүр тахласан ажил нь Улаанбаатарын утаа байв. Олон жилийн турш Улаанбаатарын хүн амыг хордуулж байсан утааг тус Засгийн газрын үед сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр буурсан ч энэ жил утаа дорвитой хэмжээгээр буураагүй. Утааг шийдчихлээ гэж баярлаж байсан нийслэлчүүд дахиад л угаартаж үхэх дээрээ тулсан.

Өнгөрсөн хугацаанд холбогдох албаныхан утааг ихсэж байгаа шалтгааныг иргэд рүү чихэхийг оролдсон. Ороолт түллээ, сайжруулсан түлшний үнэ хямд байгаагаас иргэд ихээр түлснээс болж утааг ихэссэн гэх мэт унхиагүй хариултуудыг өгч, БОАЖ-ын сайд нь хүртэл утааг дроноор хянахыг оролдсон.

Тэгвэл амьдралгүй, иргэдээ тохуурхсан мэдэгдэл хийсэн албан тушаалтнуудад Засгийн газар хариуцлага тооцлоо. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖЯ-ны удирдлагуудыг багаар нь огцрууллаа.

 Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөллөө. Мөн НЗДТГ-ын Агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийн дагуу Д.Сумъяабазар НЗД-ын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь чөлөөллөө.

БОАЖ-ын сайд асан Н.Уртнасангийн оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ. Маргааш УИХ-ын чуулганаар түүний асуудлыг хэлэлцүүлж, шуурхайлахаар байна.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна