Б.Бат-Эрдэнэ маргааш БОАЖ-ын сайдаар томилогдож, тангараг өргөх үү

Админ
2022/01/17

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилох саналыг дэмжсэн байна. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хурлаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм. 

Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан бол 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байв. Улмаар 2020 оноос ШӨХТГ-ын даргаар ажиллаж буй юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах эрхтэй болсон. Тэрбээр энэ эрхийн дагуу сайдаар томилогдож байгаа анхны хүн бөгөөд маргааш Улсын Их Хуралд тангараг өргөнө гэх мэдээлэл байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна