МЭДЭГДЭЛ

Админ
2022/01/17

Монголын сайтын холбооны ээлжит VI чуулган хуралдаж, удирдлагын багийг сонгох хуралдаан 2022 оны 01-р сарын 17-ны өдөр болж өндөрлөлөө. Чуулган удирдагчид нэг талын эрх ашиг, сонирхлын давуу байдлыг бий болгож гишүүдээ хайрцагласнаар, Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлд нэр дэвшигчид болон Ерөнхийлөгчид нэр дэвшигч Балдорж шагналт сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэд мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломж өгөлгүй, илт зохион байгуулалт, захиалгатай, гарах үр дүн нь урьдчилан төлөвлөгдсөн сонгууль болсонд харамсаж байна. 

Нэр бүхий, гурваас дөрвөн хүний багцалсан олон сайт /домэйн нэр/-аар сонгуул хайрцаглаж ёс зүйгүй үйлдэл гаргасныг чуулганд оролцсон 81 гишүүн сайтаас 30 гаруй нь эсэргүүцэж байна.   Иймд Монголын хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйтэй, мэргэжлийн холбоо байхын төлөө зорьж нэгдсэн сэтгүүлчид бид үнэт зүйл, үзэл бодлоо хамгаалан, мэргэжлийн байгууллагуудыг улс төрд орох гишгүүрээ болгон ашиглаж буй бизнесийн бүлэглэлээс ангид байхаа илэрхийлж, Монголын сайтын холбооны гишүүнчлэлээс татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. 


1. Leadstyle.mn Г.Гантуяа 
2. Inder.mn Л.Оюунтунгалаг
3. Mnb.mn Р.Гандиймаа 
4. Times.mn Ц.Байгальмаа
5. Tvmongolia.mn Д.Оюун-Эрдэнэ
6. Todaynews.mn И.Цэвэлмаа
7. Suvag.mn Б.Өнөржаргал 
8. Peak.mn Ц.Цэрэндолгор 
9. Etzone.mn Г.Алтанцэцэг
10.Mglpress.mn Х.Оюунсүрэн
11.Montoim.mn С. Бадмаараг
12.Bestinfo.mn М.Эрдэнэчимэг 
13.Barimt.mn Д.Элбэгжаргал 
14.Facе.mn Н.Амаржаргал 
15.Sosa.mn М.Номин 
16.Mlife.mn Д.Лхагвадорж 
17.Garchig.mn М.Цэлмүүн 
18.Newslife.mn М.Хишигсүрэн
19.Als.mn Д.Энхтуяа
20.Urtuu.mn Д.Дуламсүрэн 
21.Lives.mn Д.Болдоо 
22.Nеma.gov.mn Д. Дуламсүрэн
23.Topic.mn Г.Баянжаргал

24.Newslive.mn М.Нарантуяа

25.Notolgoo.mn Ц.Болорсувд
26.Opennews.mn Д.Мөнх-Эрдэнэ 
27.Aguulga.mn Б.Энх-Өлзий 
28.News1.mn Н.Цэдэндорж
29.Huvsguliinungu.mn Б.Гантуяа
30.Honh.mn Н.Мөнх-Өлзий 

 Цаашид ч энэхүү ёс зүйгүй үйлдлийг эсэргүүцэж Монголын сайтын холбооны 
гишүүнчлэлээс татгалзахаа нэр бүхий сайтууд илэрхийлсээр байна.


ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙД МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЕ
2022.01.17
Улаанбаатар хот




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна