Улаанбаатар хотод 1344, хөдөө орон нутагт 791 тохиолдол бүртгэгдлээ

Админ
2022/01/18

Улсын хэмжээнд коронавируст халдварын 2135 тохиолдол өчигдөр шинжилгээгээр батлагдаж, гурван хүн нас баржээ.

Үүнээс Улаанбаатар хотод 1344, хөдөө орон нутагт 791 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 230, Орхон аймагт 127 тохиолдол бүртгэгдсэн байна. 

 Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 8210 хүний 2561 хүний биеийн байдал хөнгөн, 4824 нь хүндэвтэр, 778 нь хүнд, 47 хүний бие маш хүнд байна. Коронавирусний халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдөөд, гэрийн хяналтад 36 229 хүн байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна