Говь-Алтай аймагт 6 магнитудын хүчтэй газар хөдлөв

Админ
2022/01/18

Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс зүүн хойд зүгт 46 километрийн зайд 6 магнитудын хүчтэй газар хөдөллөө. 

Тодруулбал, тус аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т, Ө-44°58’12.0”, У-95°14’24.0”/ 12.17-ны өдрийн 23:04 цагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 23:11 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

 /Тус сумтай хил залгаа Бугат, Төгрөг, Цээл сумдын Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна