Улаанбаатар хотын төвлөрлийг багасгахын тулд зах, бөөний худалдааны төвүүдийг хотын зах руу үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.
Тодруулбал, Зах, худалдааны төв ажиллахгүй өдөр ойролцоох уулзваруудаар зорчих тээврийн хэрэгслийн тоо 10-15%-аар буурсан үзүүлэлт гарсан байна. Тиймээс нийслэлийн томоохон худалдааны төвүүдийг Хөшигийн хөндий, Эмээлт, Налайх зэрэг бүсэд үйл ажиллагааны чиглэлээр нь ангилан суурьшуулах аж.
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 111 томоохон зах, худалдааны төв байдаг. Эдгээр төвүүдэд 25,288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаагаа явуулдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна