Манай бөхчүүд Хасавюртээс Стамбул руу

Админ
2022/02/22

Монголын чөлөөт бөхийн тамирчид хоёрдугаар сарын эхээр ОХУ-ын Хасавюрт хотод бөхийн өлгий нутаг Дагестаны шигшээ багийнхантайгаа хамтарсан бэлтгэл хийсэн. Тэгвэл манай бөхчүүд тэндээсээ Туркийн Стамбул хотыг зорьсон бол зарим нь нутгаасаа хөлгийн жолоо зална.

 Учир нь энэ сарын 24-27-нд Туркийн Стамбул хотод болох Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догугийн уламжлалт олон улсын тэмцээнтэй. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд, 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гээд эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн тамирчин зодоглоно. Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, Б.Адъяахүү, гавьяат тамирчин Г.Мандахнаран нар ажиллах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна