Засгийн газар ээлжилт бусаар хуралдана

Админ
2022/02/24

Засгийн газар өнөөдөр 16.00 цагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар Украинд байгаа монгол иргэдийн асуудлыг хэлэлцэх аж. 

Тус улсад манай улсын 90 орчим иргэн байгаагаас 22 нь Украин Улсад байнга оршин суудаг бол 68 нь оюутан аж. Дээрх оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирэх замдаа яваа гэдгийг ГХЯ энэ сарын 22-нд мэдээлсэн бол өнөөдөр  Шадар сайд С.Амарсайхан "Тус улсад манай улсын 60 гаруй оюутан, залуус иргэд амьдардаг. 

Тэдний тал нь эх орондоо ирсэн. Одоо 30-аад хүн байна. Энэ асуудлаар өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярьж, ОХУ дахь Монголын ЭСЯ-тай хамтарч, иргэдээ ойрын үед татах үүрэг даалгавар өгсөн" гэх мэдээллийг өгсөн билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна