Ц.Элбэгдорж: Гаалийн татвараа тэглэж, Замын-Үүд, Алтанбулагийн Чөлөөт бүсээ ашигла​

Админ
2022/02/28

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гаалийн татвараа тэглэж, Замын үүд, Алтанбулагийн Чөлөөт бүсээ ашиглахыг зөвлөжээ.

Тэрбээр: 

- Одоо гаалийн татвараа тэглэ. Замын үүд, Алтанбулагийн Чөлөөт бүсээ ашигла. Каргоны агаарын болон боломжит бүх бизнесийг дэмжих. 2 нисэх буудлаа тултал ашигла. Банк санхүүгээ Швейцари лугаа системд шилжүүл. Монголд бүгд цугладаг байг. Ховор боломж. Бодоцгоо. Хийх ажил их байнаа.

- Дарханы замаа гялалзуул. Хөршөө холбосон хурдны замын тендер зарлаж, ажлыг нь эхлүүл. Төмөр замаа хос, хурдны болго. Эгийн ЦС-аа барь. Зэсээ хайлуул. Технолог, экспортын бизнесийг дэмж. Японтой хийсэн чөлөөт худалдааны гэрээгээ амилуул. Улс төрөө хойш тавь. Бүгдээрээ ярилцая хэмээн жиргэсэн байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна