Б.Мөнхбаатар: Хөшигийн хөндийн 31 мянган га газарт хот байгуулалт хийнэ

Админ
2022/03/09

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө. 

Б.Мөнхбаатар

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндий нисэх буудалтай холбоотой шийдвэр гарлаа. Тодруулбал, Хөшигийн хөндийд шинэ хот барих асуудлыг үе шаттай судлан төлөвлөж байгаа. Монгол улс 1940-1990 онд ЗХУ-ын тусламжтайгаар 40 гаруй хот тосгодыг барьсан.  Хамгийн сүүлд 1980 онд Багануур хотын барих шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 жилийн хугацаанд цогц хэмжээний хот төлөвлөлт хийгдээгүй. Өнгөрсөн хугацаанд  Хөшигийн хөндийд байрзүйн зураг буюу уул жалга, газрын хагалбарын мужийг тогтоож, баригдах барилгуудын даацыг тодорхойлсон. Ойролцоогоор 150 гаруй оршин суугчидтай хот төлөвлөлтийг хийсэн.

-  Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндийд үе шаттайгаар байгуулах шийдвэр гарлаа. Ингэснээр Хөшигийн хөндийд төрийн захиргаа цаашлаад эдийн Засгийн таталцлууд бий болж, хүн амын төвлөрөл бий болно. Энэ бол өнөө маргаашдаа хийгдэх ажил биш. Ерөнхий төлөвлөлтийг удахгүй Засгийн газраар батлуулна. Үүнтэй холбоотой хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулаад дуусах шатандаа орсон. 

Хөшигийн хөндийд улсын тусгай хэрэгцээнд 2018 онд нисэх буудлыг тойрсон 12 мянган га газар, өнгөрсөн жил 19 мянган га газрын улсын тусгай хэрэгцээнд авсан. Ингэснээр 31 мянган га газарт хот байгуулалтыг хийнэ. 19 мянган га газарт өнөөдрийн байдлаар 3200 ААН байна. Үүнээс хуулийн хугацаандаа ашиглаагүй 200 гаруй нэгж талбарыг хүчингүй болгосон. Зарим иргэд хашаагаа барьж, модоо тарьсан байгаа. Тэр болгоныг нь үнэлж, үе шаттайгаар шийдвэрлээд явна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна