Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрсөн 11 дүгээр сард АИ-92 шатахууны үнийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
Шатахууны үнийг чөлөөлснөөр төр шатахууны үнэд оролцохгүй, дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлтийг дагаж үнэ хөдлөхөөр болсон юм. Тэгвэл өнөөдөр АИ-92 авто бензиний үнийг литр тутамд 100 төгрөгөөр нэмжээ. Ингэснээр нэг литр АИ-92 шатахуун 2390 төгрөг болж байна.
Улсын хэмжээнд энэ сарын 4-ний өдрийн байдлаар нийт 179,488 тн шатахууны нөөцтэй буйгаас А-80 автобензин 12,041 тн (72 хоног), АИ-92 автобензин 51,067 тн (38 хоног), ДТ 110,621 тн (38 хоног) байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 92,532 тн буюу АИ-92 автобензиний 32, ДТ-ний 50 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 306.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон хэмээн УУХҮЯ-наас мэдээлж байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна