МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.03.15/ 15.00 цагт хуралдана. Тус хуралдаанаар олон улсын нөхцөл байдалтай холбоотой намын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөлийн хурлын зөвлөмжийг хэлэлцэх, бусад цаг үеийн асуудал хэлэлцэхээр болжээ.
МАН-ын дэргэд үе үеийн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Улс төрийн бодлогын зөвлөл өнгөрсөн Ням гаригт анхны хуралдаанаа хийсэн юм. Тэд анхны хуралдаанаараа Шинэ сэргэлтийн бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын нөхцөл байдлын талаарх асуудлуудаар хэлэлцэн Удирдах Зөвлөлд зөвлөмж хүргүүлэхээр болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна