АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь нар ЮУ ХЭЛЭВ!

Админ
2022/03/16

Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. Тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Өнөөдөр тус намын Сонгуулийн хороо намын даргад нэр дэвшигчдэдээ үнэмлэхийг нь гардуулж, сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. 

АН-ын даргад нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга:

- Ардчилсан намын даргын сунгаа бол зөвхөн АН-ын асуудал биш. Монгол улс цаашдаа парламентын засаглалтай, иргэд нь төлөөллөө сонгуулиар сонгодог парламенттай байх уу үгүй юу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм. Бид нэг намын Төрийн гурван өндөрлөгтэй нийгэм ямар байгааг яс махаараа, амьдралаараа мэдэрч байна. Тиймээс АН парламентад тодорхой байр суурьтай байх эсэхийг шийдэх сонгуульд  нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. 

АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

- Намыхан маань өнөөдрийн энэ өдрийг баярын өдөр гэж тодотгон хэлж байна. Энэ нь Ардчилалд элэгтэй, АН-ын гишүүдийн хүсэн хүлээж байгаа тэр зүйл нь ойрхон байгааг илэрхийлж байна гэж бодож байна. Нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар нэг нам үнэмлэхүй засаг барьж байна. Тиймээс үүнийг засаж, ард түмний хүсэн хүлээсэн парламентад суудалтай, ялалт байгуулдаг нам байхын төлөө миний бие нэрээ дэвшүүлж байна. 

- Өнгөрсөн 32 жилийн түүхэнд АН ялалт байгуулж байсан удаагүй.  Олонх буюу олуулаа болж байсан түүх бол бий. Тиймээс АН-ыг ялалт байгуулдаг нам болгохын тулд дунд бөгөөд анхан шатны байгууллагуудаа бэхжүүлнэ. Ингэж гэмээнэ иргэдийн итгэлийг хүлээсэн нэр дэвшигчид төрд иргэдээ төлөөлнө гэсэн итгэл үнэмшлээр намынхаа даргын сунгаанд өрсөлдөж байна гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна