Ардчилсан нам амь насанд нь халдахаар завдсан гэх улстөрчдийг ТЕГ хамгаалалтадаа авсан эсэхийг тодруулахаар хүсэлт илгээжээ.
Тодруулбал, өнөөдөр ТЕГ-аас нэр бүхий таван иргэн иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаалын үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгаж, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон байж болзошгүй.
Дээрх иргэдээс 7,62 мм байлдааны сум 274ш, 6,5 мм 82 ширхэг, 223 мм сум 149ш, 5,6 мм 291, 12 мм 57, 16мм 14ш буюу нийт 861 ширхэг сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрснийг хураан авсан талаар мэдээлсэн.
Тэгвэл Ардчилсан нам Тагнуулийн Ерөнхий Газраас хийсэн өнөөдрийн мэдэгдэлтэй холбогдуулан Ардчилсан намын нэр, нөлөө бүхий улстөрчдийн биед халдахаар төлөвлөж байсан гэх мэдээллийн дагуу дээрх нэр бүхий улс төрчдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж хамгаалалтад авах шаардлагатай эсэх асуудлаар ТЕГ-т мэдээлэл тодруулах албан хүсэлтийг хүргүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.168.88.87
Баатар цолоо өгмөөр юм бишүү. Хэсэг хулгайч нь өөр 5 хулгайчыг л буудахжээсэн бшд
Хариулах