Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй

Админ
2022/04/08

LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзаж байна.

Л.Оюун-Эрдэнэ:

- Эрхэм залуучууд та бүхэнтэйгээ төв талбай дээрээ шууд ардчиллын хэлбэрээр уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд залуучууд үзэл бодлоо илэрхийлж байсан болохоор бид өдий зэрэгтэй хөгжиж байна. 

- Амаргүй шатыг давж байж та бүхний өмнө гарч ирлээ. Өнөөдөр бид хамтдаа шийдэл яръя. Та бид хамтарч байж, асуудлаа шийднэ. Өчигдөр Хуульзүйн сайдад огт хүч хэрэглэж болохгүй гэдгийг хатуу сануулсан. Өнөөдрийн байдлаар ямар ч хүн хорионд байхгүй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

- Залуучууд та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Засгийн газарт чадаж байгаа зүйл байгаа ч чадахгүй байгаа зүйл их байна. Вакциндаа идэвхтэй хамрагдсанд талархаж байна. 

- ОХУ, Украинд зэвсэгт мөргөлдөөн гарч байна. Үүнээс болж Хүнсний бүтээгдэхүүн, бензин шатахуун дээр хямрал үүсэж байна. Тиймээс зохицуулалт хийх гээд хууль өргөн барьсан байгаа. УИХ батална гэдэгт итгэж байна. 

- Залуучуудынхаа шаардлагыг хүлээж авсан. Хамгийн богино хугацаанд шийднэ. Төрийн хэмнэлт, Авлигал хээл хахуульд холбоотой хэрэгт ялын бодлогыг чангатгах гээд. Та бүхэн ингэж гарч ирж байгаа нь Засгийн газартаа ихээхэн тус нэмэр боллоо. Олон ээдрээтэй асуудлыг шийдэхгүй байгаа хууль хяналтынхан, холбоотой улстөрчид, шүүгч болоод шүүхийн байгууллагынхан харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ордон дотор байгаа хүмүүсийг тайвшируулж болно, харин нийгмийн уур амьсгалыг дарж чадахгүй шүү гэдгийг харж байгаа гэдэгт итгэлтэй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна