Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ор нэр төдий биш, дорвитой, зоригтой алхам хий

Админ
2022/04/11

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

- Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг байдалтай байна бид. Ерөнхийлөгчийн хувиар өмнө нь хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, бензин шатахуун, эрүүл мэндийн асуудлаар уулзаж, ярилцаж байсан. Ажлаа хий гэж хэлсээр байтал  ийм байдалд хүрлээ. Дэлхийн хэмжээнд асуудал хүнд байгааг ойлгож байна. Цар тахалтай 2 жил тэмцлээ. Араас нь ОХУ, Украины асуудал үүслээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээрх нь газрын тосны үнэ 2 дахин, хүнсний бүтээгдэхүүн ялангуяа үр тариа, мах, ургамлын тосны 30-40 хувиар нэмэгдсэн байна. 

-  УИХ, ЗГ харилцан уялдаа холбоотой байж, ажлаа сайжруул, хурдан шуурхай арга хэмжээ ав. Шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотгол хий. Ор нэр төдий биш, дорвитой, зоригтой алхам хийх шаардлагатай байна. 

- Нэн ялангуяа үнийн хөөрөгдөл, эрчим хүч, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр онцгойлон анхаарч, хавар тариалалтаа сайжруул. 

- Хүнсээ гаднаас авмааргүй байна. Дотооддоо хэрэгцээгээ бүрэн хангадаг болмоор байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид үүнийг маш сайн ойлгосон, ойлгууллаа. 

- Сэтгэл гарга, зориг гарга. Шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хий гэж дахин хэлье. 

- Ард түмэндээ үнэнийг хэлж, нөхцөл байдлаа ойлгуул. Чадах юмаа л хэл. Ард түмэн ойлгоно. Юу болж байгаагаа, ямар нөхцөл байдалд байгаагаа хэлэхгүй болохоор бухимдаад байна.

- Хэрэгцээгүй бүх зардлаа тана. Шаардлагагүй хөрөнгө оруулалтууддаа тана. Эх орны дайнаас хойш болоогүй эдийн засгийн хамгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна гэж дэлхий нийтээрээ ярьж байна. 

- УИХ-ын дарга,  Ерөнхий сайдтай энэ асуудлаар хэд хэдэн удаа ярьсан. Яаралтай арга хэмжээ ав, шуурхай ажилла.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна