УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, зарим байнгын хорооны дарга нарыг томилсноор, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг 81.6 хувиар, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг 88 хувийн саналаар дэмжлээ. Харин Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг 89.8 хувийн саналаар, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг 82 хувийн саналаар улираан сонгов.
Гишүүдийн хамгийн өндөр саналаар М.Оюунчимэгийг Өргөдлийн байнгын хорооны даргаар улираан сонгосон. Учир нь Байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа иргэдтэй илүү ойр дотно тулж ажиллаж, тулгамдаж байгаа олон асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэсэн хэмээн үнэлжээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт, аюултай хог хаягдлыг цэгцлэх, Туул голын хамгаалалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгжид олгосон тусай зөвшөөрөл болон Хэнтий аймгийн Гутайн даваанд олгогдсон ашигт малтмалын лицензийн асуудалд анхаарал хандуулан идэвхтэй сайн ажилласан хэмээн үзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна