Э.БАТ-ҮҮЛ: Х.Баттулга Монгол улсыг Беларусь шиг болгоно шүү!

Админ
2022/04/14

Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээллийн үеэр Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс өнөөдөр /2022.04.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл:

- Ардчилсан нам гэлтгүй улс орноосоо хүнд сорилттой тулгарах байдалд ороод байна. Тодорхой хэлбэл, нэр дэвшилт гэх нэрийдлээр сунгаа явууллаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрээ бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандаж байна. Хэлж байгаа үг нь  “Шүүх бол бүртгэлийн байгууллага” гэх их хачирхалтай зүйл хэллээ. Ерөнхийлөгч байсан хүн шүүхийг бие даасан институт гэдгийг ойлгохгүй байна гэж байхгүй. Энэ бол Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа шүүхийн юу гэж үздэг байсны илэрхийлэл. Яаж доош нь хийж, өөрийнхөө хараанд байлгаж байсны илрэл гэж хувьдаа үзэж байна.

- Нийт АН болон Нийслэлийн АН-ынхандаа сэрэмжлүүлэг хүргүүлмээр байна. В.Путины Украины руу хийсэн түрэмгийлэл бол дарангуйллаас Ардчилал руу дайрсан дайн юм. Энэ утгаар нь харвал Монгол улсын Ардчилал энд хамрагданаҮүний нотолгоо бол ОХУ-ын Элчин сайд Монголын ардчилал, Ардчилсан нам руу яаж дайрсныг та бүхэн мэдэж байгаа. ОХУ-ын колон байсан БНХАУ-тай өнөөдрийн Монгол улсыг харьцуулж, эндүүрч байна. Тэр хүн өөрийнхөө тоглоомын улс төрчидтэй харьцаж байгаа юм шиг эрээ цээргүй хандсан. Монголын ардчиллын гол багана болсон Ардчилсан нам руу дайрсан. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Элчин сайд Монголын дотоод хэрэгт оролцож байгаа нь санамсаргүй хэрэг огт биш. АН-ыг Украин 2 шиг үзэж байна билээ. Монголыг өөрийн колон орон шиг санаж байна билээ.

- Харамсалтай нь В.Путины гар болсон Х.Баттулга АН-ын руу дайрлаа. Энэ бол сунгаа биш. Хариуцлагатайгаар хэлье. Х.Баттулга Монгол улсыг Беларусь шиг болгоно шүү. Улс төрийн зорилго нь энэ. Тиймээс нийт Ардчилсан намынхаа гишүүдэд энэ ялангуяа 1990 онд ЗХУ-ын колоничлолоос чөлөөлсөн өөрийнхөө намын баатруудад хандаж хэлмээр байна. Х.Баттулга тэр цаг үеийг эргэж авчрах гэж байна шүү, Ази дахь Беларусь болгох гэж байна шүү. Ингэхийн тулд Х.Баттулга Монголын Ардчиллыг бусниулах ажлыг хийх гэж байна. ОХУ-ын Элчин сайд, Х.Баттулга хоёр хамтраад АН руу дайрч байна. Тиймээс намын гишүүддээ анхааруулж хэлмээр байна. Х.Баттулгыг Беларусь болгохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. 1990 оны Ардчилсан хувьсгалыг үгүй хийх гэж байгаа бол санааны гарз, том эндүүрэл хэлье. Яагаад гэвэл энэ үйл хэрэгт манай залуучууд тэмцэнэ. Улсаа эргээд дарангуйллын дэглэм рүү оруулахгүй хүсэхгүй.

 - Би 409 дүгээр хорих ангид хоригдож байхдаа сунгаа явуулах гэж байгааг дуулаад Х.Баттулгад хандаж, энэ зүйлээ боль гэж уриалсан. АН-ыг өнөөдрийн хэмжээнд хүргэсэн гол автор нь Х.Баттулга. Одоо зүгээр л ард иргэдээ хүнсээр яаж хангах вэ гэдэгтээ л анхаар. Энэ чинь илүү ард түмэнд хэрэг болно. Залуучууддаа зай тавьж өг. Одоо бол залуучууд л чадна. Гэвч уриалгыг хүлээж аваагүй тул аргаа бараад өмгөөлөгчөөрөө дамжуулаад нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэвч Х.Баттулгыг бүртгэж аваад л сунгааны бүртгэл нь хаагдчихсан. Өөрөөр хэлбэл Х.Баттулгад зориулсан сунгаа байсан. Анхнаасаа дүрэм зөрччихсөн сунгаа явагдсан.

- Ардчиллын бэлэг тэмдэг болсон залуучууд минь гараад ирлээ. Гайхалтай соёлтой байлаа. Дэлхийд жагсаал хийж байгаа залуучуудтайгаа Засгийн газар нь гарч ирээд уулзчихдаг үйл явдал тэр болгон тохиодоггүй. Өнөөдөр харин Монголд боллоо. Сая бол Монголын Ардчилал гайхагдлаа. Нэн ялангуяа хоёр хөршид үлгэр жишээ боллоо. Харин тайван жагсаал цуглаан, төр болон цагдаагийн хүлээцтэй байдлыг бусниулах гэсэн үйл ажиллагаа Х.Баттулгын зүгээс явна шүү. Ингэхийн тулд нь АН-ыг булаацалдаад байгаа юм шүү гэдгийг зориуд анхааруулж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна