Орон сууцны үнэ 20.4 хувиар өсжээ

Админ
2022/04/14

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар өсжээ. Өнгөрсөн 03 дугаар сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна. Харин хуучин орон сууцны хувьд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.75 сая төгрөгт хүрлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна