Т.Доржханд: Хоёр жил гуйлаа, одоо ханалаа талбай дээрээ гаръя

Админ
2022/05/02

УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж, ирэх пүрэв гарагт жагсаал цуглаан зохион байгуулах талаараа мэдэгдлээ. 

Т.Доржханд: 

- Хэдхэн хоногийн өмнө жагссан залуучууд "Өөрсдөө хэмнэ" жагсаалын үр дүн, хүлээлт талаар боллоо. Бүгд харлаа. УИХ-д суудаг гишүүний хувьд урам хугарлаа. Бид өнгөрсөн 30 жилийнхээ алдааг давтаад ирэх 30 жилтэйгээ нүүр тулах юм байна. 

- Өнгөрсөн долоо хоногт УИХ Хөгжлийн банктай холбоотой улстөрчдийн асуудлыг нууцаар хэлэлцлээ. Хамгаалж авч үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Хэдхэн хоногийн өмнө хулгайтайгаа тэмцэнэ гэж мэдэгдчихээд хуулийн байгууллага нь шалгах гэтэл хамгаалж авч үлдэж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

- Ганцаараа сууж байгаа ч гэсэн зөв зүйлийг нь дэмжье, бодлогын өөрчлөлт оруулъя,  иргэдийн итгэлийг олж УИХ-ын нэр хүндийг өсгөе гэсэн байдлаар 2 жил ажиллалаа. Үнэхээр өөрчлөлт гарахгүй юм байна. Тиймээс талбай дээр залуучуудыгаа уриалж, тэмцмээр байна. Ирэх пүрэв гарагт 5 дугаар сарын 5-ны өдөр "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэдэг цуглааныг зохион байгуулна гэдгээ мэдэгдэж байна. 

- Бодлогооо өөрчилье, сонгуулийн тогтолцоогоо өөрчил. Эдийн засгийнхаа хотуудыг бий болгоё, тулгуур төвүүдийг дэмжье. Эдгээрийг Үндсэн хуульдаа оруулъя. 

- Эрдэнэт, Дархан хотын Аж үйлдвэрийн хот, Замын-Үүдийг худалдаа, Хархорин тээвэр ложистик, Багануур, Налайхыг оюутнуудыг хот болгомоор байна. 

- Монгол улс 330 сумтай, төр нь данхайчихсан. Гэтэл нийслэл дэх хороонууд нэмэгдсээр байна. Юуны төлөө вэ, сонгуулийн төлөө шүү дээ. 

- Өөрсдөө хэмнэ гэж байхад тодотголоор 18 их наядын алдагдалтай төсвөө тэр чигээр нь баталчихлаа.  Ямар ч хэмнэлт гарсангүй. Энэ бол буруу тогтолцооных. Тиймээс би өнгөрсөн 2 жилийн хугацаанд тойрогтоо ийм мөнгө тавиулмаар байна гэж нэг ч удаа орж байгаагүй. Харин тогтолцоогоо өөрчил гэж гуйж ирсэн. Одоо ханалаа, болохгүй байна, талбай дээрээ гаръя гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна