Дэлхийн XV ойн чуулган БНСУ-д болж байна

Админ
2022/05/02

БНСУ-д зохион байгуулагдаж буй дэлхийн XV ойн чуулган өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сөүл хотноо нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон дэлхийн 140 гаруй улс орны 10 мянган орчим төлөөлөл оролцов.

 Цөлжилт ба ойн хомсдлыг бууруулах,
* Байгальд түшиглэсэн шийдэл,
* Өсөлтийг хангах ногоон чиг хандлага,
* Ой ба эрүүл мэнд,
* Ойн мэдээлэл ба мэдлэг
* Ойн удирдлага ба зохицуулалт гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд 40 орчим хэлэлцүүлэг өрнөж, ойн салбарын дэвшилтэт технологи, шинэ санаа, шилдэг инноваци, үзэсгэлэн танилцуулагдаж байна.

1. Хөгжиж буй орнуудын ойжуулалт, ой нөхөн сэргээх ажилд хувь нэмрээ оруулах, ойн салбарын албан ёсны хөгжлийн тусламжийн төслүүдийн хэмжээ далайцыг нэмэгдүүлэх,

2. Хөгжиж буй орнуудад ойн салбараа үр ашигтай ашиглаж, эдийн засгийн өгөөжийг бий болгох тал дээр туршлагаа хуваалцаж, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах,

3. Дотооддоо ойн салбарын цогц хөгжлийг дэмжиж, ойжуулалтыг 2 дахин нэмэгдүүлэн хүлэмжийн хийн шингээх чадварыг сайжруулах, БНСУ-ын төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн жишээг дэлхийд танилцуулж, түүчээлэн ажиллах болно гэсэн юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна