“МИК Холдинг” ХК-ийн 2014-2018 оны тайланг ОУ-ын “Эрнст Янг” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд уг аудитын тайланд дурдсан онцлох баримтуудаас:
• 2014-2018 онд ₮246.0 тэрбумын ашигтай ажиллаж, 2018 онд ₮150 тэрбумыг ХХБ, ₮5 тэрбумыг өөрсдийн хөрөнгө оруулалтын санд оруулсан.
• 2016-2017 онд ХХБ, Улаанбаатар хотын банк нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4.1 сая.ш хувьцааг нэг бүрийг нь ₮11,400 (11.4 дахин үнээр) буюу ₮47 тэрбумаар МИК-д буцаан худалдаж онцгой их ашиг олсон.
• Ипотекийн 8 хувийн зээлтэй иргэд зөвхөн 2018 онд ₮211.3 тэрбумын хүүг зээлд төлсөн. Эндээс банкууд ₮34.7 тэрбумыг авч, үлдсэн ₮176.6 тэрбумыг МИК-д шилжүүлсэн.
• МИК энэ ₮176.6 тэрбумаас ₮71.7 тэрбумыг өөрийн хүүгийн цэвэр орлогод бүртгэн үлдэх ₮104.9 тэрбумыг Монголбанкинд шилжүүлсэн байна.
• Иргэдэд олгосон Ипотекийн 8%-ийн зээл 2018 оны эцэст 2,838.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Үүний 86% буюу 2,445.3 тэрбум төгрөгийг Монголбанк, 16% буюу 447.6 тэрбум төгрөгийг Арилжааны банкууд санхүүжүүлсэн. Энэ санхүүжилтээс МИК Холдинг ХК ₮54.0 тэрбумын илүү санхүүжилтийг эрсдэлийн санд зориулж өөртөө хадгалсан.
2019 оноос хойш МИК санхүүгийн тайлангаа олон улсын байгууллагаар баталгааж, олон нийтэд ил тод мэдээлэхээ больсон.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна