Бага насны хүүхэд угаалгын машинд гацжээ. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод сумын Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн 28 дугаар байранд бага насны хүүхэд хагас автомат угаалгын машин дотор орж гацсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 22:30 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан очиход А /2 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машин дотор орж гацсан байсныг эсэн мэнд гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна