Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Олимпын аварга Н.Түвшинбаярыг гэм буруутайд тооцож нээлттэй буюу энгийн дэглэмтэй хорих ангид 16 жилийн хорих ял оноолоо. Мөн хохирогчийн талд оршуулгын болон бусад зардалд 2.7 тэрбум төгрөгийн төлбөр төлж дуусгасан гэж дүгнэсэн байна. Хэрвээ хохирогчийн тал хүлээн зөвшөөрөхгүй бол дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг шүүгч танилцууллаа. Н.Түвшинбаярт оноосон ялыг хохирогчийн талын өмгөөлөгч О.Санчирбал хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна