МҮОНРТ-ийн контентыг ашиглан 600 САЯЫГ ЗАВШСАН гэх НСУГ-ын хэлтсийн дарга Э. Цэнд-Аюушийг баривчилжээ

Админ
2022/06/16

Эрүүгийн цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга асан Э.Цэнд-Аюуш, "Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нарын бүлэг хүмүүсийг МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч тайлан гаргаж, залилан мэхлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж хойшлуулшгүйгээр 48 цагаар баривчилжээ. 

Тэрбээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн 500 орчим сая төгрөгийн төсвөөр хийсэн түүхэн баримтад кино контентыг 2020 оны аравдугаар сард Нийслэлийн соёл урлагийн газраас зарласан "Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргалал" тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлэн,  "Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нарын 3 хүний хамт залилжээ. Тэд   МҮОНРТ-ийн бэлтгэсэн контейнтийг 600 орчим сая төгрөгөөр өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр ХУУРАМЧ ТАЙЛАН ГАРГАЖ, ЗАЛИЛАН МЭХЛЭЖ, МӨНГӨ УГААСАН байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татагдаж шалгагдаж буй аж. 

Э.Цэнд-Аюуш нь 2019-2020 онд Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна