СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд найман настай хүү осолджээ

Админ
2022/06/28

Төв аймгийн Заамар сумын нутаг Туул голд хүүхэд осолдсон тухай дуудлага зургаадугаар сарын 27-ны өдөр иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт найман настай эрэгтэй Х-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:43 цагаас эхлүүлсэн байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар ОБЕГ мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна