Шинзо Абэгийн амь нас дээсэн дөрөөн дээр байна

Админ
2022/07/08

Японы Нара хотод сонгуулийн сурталчилгаанд оролцож олон нийтэд хандан үг хэлж байсан Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насанд халдаж,  буудаж шархдуулсан билээ. 

Хэрэгтнийг цаг алдалгүй барьсан ч Шинзо Абегийн бие дээсэн дөрөөн дээр байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Шинзо Абэ Нара хотын төв эмнэлэгт яаралтай хүргэн, эрчимт эмчилгээг хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал хүнд байгаа талаар мэдэгджээ.

Дэлхийн зарим улс орнуудын удирдагчид, үүний дотор АНУ, Австрали, Индонези, Тайванийн удирдагчид Шинзо Абэгийн биеийн байдалд ихээхэн санаа зовж, түүнийг эрүүл энх болоосой гэж хүсч байгаагийн илэрхийлж тус тусын жиргээний хуудсанд энэхүү хүслээ илэрхийлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна