Өнөөдөр ЭМЯ-наас Хавдар судлалын үндэсний төвд иж бүрэн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автобусыг гардуулан өгчээ.
Энэхүү автобус нь "Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэлт, ялангуяа хавдрын урьдчилан сэргийлэлт" эрт илрүүлэгт зориулагдсан 574 сая төгрөгний үнэ өртөг бүхий явуулын автобус бөгөөд эх барих эмэгтэйчүүдийн үзлэгийн кабинет, хэт авиан оношилгооны кабинет, зүрхний цахилгаан бичлэг, рентген зураг авдаг аппарат, эмчийн үзлэгийн өрөө тасалгаа зэрэг кабинетуудаас бүрдсэн аж.
Уг автобусаар 21 аймгийн алслагдсан сум дүүрэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна