ТАНИЛЦ: Үндэсний хурдан морьдын уралдааны Азарганы уралдаанд түрүүлж айрагдсан морьд

Админ
2022/07/11

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын уралдааны Азарга насанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.

Уралдаанд нийт 283 азарга бүртгүүлснээс 202 нь гарааруу гаржээ.

1 дүгээр байр: Төв аймгийн Баян сумын уяач МУМУ Б.Нямжавын 1770 дугаартай хээр, буйл (унаач: Буян-Оршихын Энхбаяр, 11 настай, эрэгтэй)

2 дугаар байр: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач МУТМУ Х.Аминхишигийн 17 дугаартай хүрэн халзан арвай (унаач: Хашчулууны Баярбаясгалан, 12 настай, эрэгтэй)

3  дугаар байр: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы 800 дугаартай зээрд халзан, ум ( унаач: Цогтбаатарын Пүрэвбаатар, 12 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Төмөрбаатарын Ууганбаярын 301 дугаартай хүрэн, жи (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач МУМУ Гончигбатын Батболдын 1 дугаартай халтар (унаач: Батын Хүслэн, 9 настай) 

6 дугаар байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач НАУ Д.Даяндэмидийн 1303 дугаартай нарт хонгор (унаач: Д.Баасанням, 13 настай)

7 дугаар байр: Завхан аймгийн Алдархаан сумын уяач Чинбатын Болд-Эрдэний 87 дугаартай хээр загас (унаач: Хишигбаатарын Өсөхбаяр, 11 настай, эрэгтэй)

8 дугаар байр: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэний 18 дугаартай нандинхонгор, арвай (унаач: Батмөнхийн Энх-Очир, 8 настай, эрэгтэй)

9 дүгээр байр: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Д.Отгонлхагвагийн 1991 дугаартай хүрэн (унаач: Мөнхбаярын Дүүрэнбаяр, 13 настай)

10 дугаар байр: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ц.Буянбаатарын 761 дугаартай хүрэн халзан (унаач: Отгонтөгсийн Хосбаяр, 11 настай)

 Эх сурвалж: https://www.enaadam.mn/article...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна