Английн хатан хаан хоёрдугаар Элизабетын найм дахь гучийг танилцууллаа


Их Британийн хунтайж Харри болон түүний эхнэр Сассексийн гүнгийн авхай Меган нар Лондонгийн цагаар тавдугаар сарын 06-ны 05:26 цагт 3,3 кг хүүтэй болсон талаар Букингэмийн ордноос мэдээлсэн.

Хунтайжийн хүүг харахаар Виндсорын шилтгээний гадаа буудаллан, хоноглох болсон иргэд, олон нийтэд зориулан 2019.05.08-ны өдөр  Харри, Меган нар сэтгүүлчидтэй уулзсан тухай CNN агентлагаас мэдээллээ. Меганд хүүтэй болсонд нь сэтгүүлчид баяр хүргээд сэтгэгдлийг нь асуухад “Би үнэхээр баяртай байна. Надад энэ дэлхий дээр хамгийн шилдэг хоёр эр хүн байна” хэмээжээ.

Тэдний хүү хатан хаан хоёрдугаар Элизабетын найм дахь гуч, хаан ширээнд суух долоо дахь үе залгамжлагч болсон. Хунтайж Харри хүүдээ нэр бодож олоогүй байгаа талаараа хэлээд “Хүү маань үнэхээр хөөрхөн, энэ жижигхэн хүний төлөө үхэхэд ч бэлэн байдаг юм байна. Би маш аз жаргалтай байна” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна