БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй Азийн Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын 7 хоног 2022 (Asian transplantation week 2022) олон улсын хуралд Монгол улсаас ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА, УНТЭ-ийн бөөр, элэг шилжүүлэн суулгах баг, ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах багууд оролцож байна.
Уг хурлыг “Азийн эрхтэн шилжүүлэн суулгалтыг дараагийн түвшинд хүргэе” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд нийт 36 орны 1000 орчим эмч, мэргэжилтнүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.
Тус байгууллагын ЭЭЭШСҮАЗА-ны дарга П.Батчулуун манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаар илтгэлээ танилцууллаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна