Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны арваннэгдүгээр сарын статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан "2022 оны эхний 11 сард нийт 59.7 мянган хүүхэд төрсөн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.7 мянга буюу 10.1 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний 11 сарын байдлаар 315.9 мянга болсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурлаа. Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн тоо энэ оны арваннэгдүгээр сард 3.7 сая болж, өмнөх оны мөн үеэс 300 мянган хүнээр өссөн" гэлээ.
Хүснэгт. Халдварт өвчин, зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний 11 сарын байдал:
Дээрх хүснэгтээс харвал энэ оны эхний 11 сард тэмбүү өвчний 3,570, ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол бүртгэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна