“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Админ
2026/08/13

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд 2026 оны наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. “Хотын дарга нарын чуулга уулзалт”-д өнөөдрийн байдлаар гадаадын 194 төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна