Иргэн таны 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламж бүхэн даатгалтай

Админ
2026/07/23

ДААТГАЛ. Даатгал гэхээр хэн нэгнээр хамгаалагдсан, найдвартай итгэлтэй, хэзээ нэгэн цагт юу ч юм тохиолдоход аав ээж шиг минь нөмөр нөөлөг, түшиг тулгуур болох юм шиг санагдаж бга биз. Жолоочийн хариуцлагын даатгал, үл хөдлөх хөрөнгийн даатгал тэр ч байтугай амь насаа ч даатгуулдаг болсон. 

  • Холливудын алдарт од Женифер Лопис гэхэд бундын хөзөр шиг хэлбэрлэг, гоёмсог өгзөгөө хэдэн сая доллараар даатгуулж ертөнцийн хамгийн үнэтэй өгзөгтэй бүсгүй болж байсныг санаж байна уу?
  • Тэгвэл Монголд мөнгийг мөнгөөр нь хамгаалдаг, даатгадаг болоод 10 гаруй жил болжээ.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 12 банк албан журмын даатгалд хамрагддаг. Ингэснээр даатгалын хураамжийг таны харилцдаг банк төлдөг бөгөөд иргэн та ямар нэгэн даатгалын хураамж төлдөггүй.

 Та мөнгөө банкинд хадгалуулсан бол таны 20 сая хүртэлх төгрөг даатгагдсан гэсэн үг. Товчхондоо бол Таны хадгалуулсан мөнгө Төрийн хамгаалтанд орсоон л гэсэн үг

Ийм байхад хуруу хумсаа хугалан байж хурааж цуглуулсан хэдэн төгрөгөө авдар савандаа хадгалж, яачих бол ийчих бол гэж санаа зовж байх хэрэггүй болжээ. Даатгагдсан хадгаламжиндаа мөнгөө хадгалаад хүү-г нь аваад явж байхад сэтгэл ямар амар гээч. 20 сая төг- даатгагдсан хадгаламж. Санаа амар байж болох нь ээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна